Warez Sites

This summary is not available. Please click here to view the post.

Ухаан бодлоо ухамсарлахуй

өөрийн бүх хүчийг мэдэрч, түүнийг ухамсартаа зөв хадгалан барих нь таны хүчирхэг байхын гол нууц. Хэрвээ үүнийг хяналтандаа байлгаж чадахгүй бол таны ухамсар яг л удирдлагагуй галт тэрэг шиг хаашаа л бол хаашаа хөдлөн гүйж байдаг.Таныг улирсан баларсан бодол санаа руу чинь аваачиж, дараа нь ирээдүйн тухай төсөөлөл рүү чинь давхин хүрэхдээ өнгөрсний таагүй дурасмжийг араасаа чирэх бөлгөө. Тэгэхээр, удирдлага хяналтгүй бодол санаа ч гэсэн бодит байдлыг бүтээдэг байх нь ээ. Хэрвээ та үүнийгээ ухамсарлаад сурчихвал, яг одоо юунь тухай бодож байна гэдгээ хянаж чадна буй за. Та бодол санаагаа хянаж удирдаж сурна. Энэ нь таны амжилт хүч чадлын эх сурвалж болно. Тэгэхээр өөрийгөө яаж таньж хянаж сурах вэ ? Хамгийн энгийн нэг арга бол ерөөсөө дороо зогсоод, шууд "Би одоо юуны тухай бодож байна вэ? Би одоо юу мэдэрч байна вэ? " гэж асуух. Ингэж асууж байхдаа та оюун ухаанаа " одоо цагт " бүрэн шилжүүлдэг бөгөөд хэн болох чинь төвөггүй ойлгогдоно. Урьд хожид энэ тухай бодож байгаагүй х гэсэн ,та " энд ,одоо " гэдэг ухаарлыг өөртөө авчирна. Өдөр бүр зуу зуун удаа үүнийг давт , учир нь таны хүч гэдэг түүнийгээ бүрэн ухаарч мэдрэхэд л байгаа юм шүү дээ . Майкл Бернерд Бекбит энэ санааг " хэзээ ч анзаарга бүү алд " гэдэг үгээр илэрхийлэн байнга сануулдаг билээ. Бас миний хэлэх дуртай үгий нэг юм .

Өөрийн хүчийг мэдэрнэ гэдэг хүч чадлын нууц билээ .
Чарльз Энел

ТИТЭМ ҮГ - Оролдлого сайт оройд нь гарна

Орь залуу оюутан насны таван жилийг ор зэрэгцүүлэн унтаж, өөхтэй талх, шарсан төмс хуваан идэж хамт өнгөрөөсөн украйн андтайгаа одоо ч холбоо, харилцаатай байдгийм. Найз маань нэгдүгээр ангийн эхний хагаст тооны шалгалтандаа бүдэрсэн юм. Тэр тухай сургуулийн захиргаанаас эцэг эхэд нь захидал бичжээ. Азаар захиаг аав, ээж нь биш, ах нь түрүүлж уншаад хав дарсан байна. Аав, ээж тэр гайтай захиаг уншсан бол яана аа гэж үе үе халаглан ярьдагсан. Эцэг эхдээ мууг дуулгаж, муухайг үзүүлэхгүй гэсэн бодолтой элбэрэлт үр, ухаант хөвүүний ухаалаг бодол санаа.