Мэдээлэл



Жорж Вашингтон
Виржини муж улсын газрын баян эзний гэр бvлд төрж бие даан хэд хэдэн шинжлэх ухаан тvvний дотор байр зvй, цэргийн тvvх судалж байв.

1751 онд Потомакт том эдлэн газар, улаан арьстнуудаас булаан авсан газар борлуулдаг Огайсын компанийн хувьцаа өвлөн авчээ. Муж улсын эзэмшлийн сайн дурын цэргийн хошууч цол хvртэж 1974 онд Дюкен цайзын ойролцоо Францчуудтай хийсэн байлдаанд оролцож Несессити цайзыг хамгаалах тулаанд олзлогдож хэсэг хугацааны дараа суллагдмагц цэргийн албанаас халагджээ. Гэвч дараа жил нь эзэмшлийн сайн дурын цэрэгт дахин орж дэд хурандаа цол авчээ.

Дюкен цайз руу дахин дайралт хийхэд оролцож францчууд тэдний холбоотон улаан арьстнууд хамтдаа отолт хийж сайн дурын цэргийн багийн захирагч английн генерал Брэддок гээд олон цэрэг, офицерийг алж байдал хэцvvдэхэд Вашигтонг эрэлхэг зориг, авхаалж самбаа гаргаж тэднийг бvслэлтээс гаргаж хурандаа цол хvртэж муж улсынхаа сайн дурын цэргийн захирагч болжээ.

Европ тивд Англи, Франц хоорондын Долоон жилийн дайн эхлэх vеэс Вашингтон 1756 оны тавдугаар сард Виржини муж улсын баруун хилийг францчуудаас хамгаалах ажлыг хариуцаж байгаад 1759 онд огцорч удсангvй муж улсын хууль тогтоох хурал, Эх газрын нэгдvгээр, хоёрдугаар их хурлын депутатаар сонгогджээ.

Умард Америкт тусгаар тогтнолын төлөө тэмцэл эхлэх vед Вашингтон цэргийн дvрэмт хувцас өмсөж Эх газрын их хурлын депутатын өмнө vг хэлж цэргийн даргын хувьд тус хvргэхээ амлав. Их хурал Эх газрын арми ( Тэнгисийн боомт Бостон хотыг бvслэсэн америкийн сайн дурын цэргийг тэгж нэрлэх болжээ.) байгуулах тухай тогтоолыг санал нэгтэй баталж буудлагын зургаан хороо нэмж эмхлэх шийдвэр гаргаж армийн командлагчаар Ж.Вашингтоныг томилж генерал цол олгожээ.

Английн хааны армийг ялахын тулд янз бvрийн муж улсаас цугларсан, цэргийн бэлтгэл тааруу сайн дурынхнаас бvрдсэн Эх газрын армийг байнгын арми болгон хувиргах, тэнгисийн флот байгуулах зорилгыг Вашингтон тавьж Английн европ дахь гол дайсан болох Францийн ХIV Людовии, Испанийн гуравдугаар Карл хаадаас зэвсэг, галт хэрэгслийн тусламж авч эхэлжээ.
Хvнд их буугаар зэвсэглэсэн 20 мянган цэрэг, 6 мянган сайн дурынхан Бостон хотод байрлаж байсан, генерал Уильям Хоугийн захирсан 7 мянган хvнтэй гарнизонд ихээхэн хохирол учруулж, тэнгисээр Галифакс руу зугтахад хvргэж анхны том ялалтаа байгуулав.

Гэвч Эх газрын арми Нью-Йорк хотыг англичуудаас хамгаалах гээд чадсангvй. Английн Засгийн газар америкийн эзэмшил нутагт өрнөсөн хувьсгалыг нэг тийш болгохыг генерал У. Хоуд vvрэг болгож тvvнд нэмэлт хvч болгон явган цэрэг, тvvний ах адмирал Ричард Хоугийн удирдуулсан эскадрыг явуулжээ. 1776 оны долоодугаар сард Стейтэн-Айлен арал дээр английн 32 мянган хvнтэй десант (тэдний дотор германы 6 мянган хөлсний цэрэг байв.) буув.

Генерал Ж. Вашингтон Лонг-Айленд, Манхэттан арлууд дээр хориглолт зохион байгууллж их бууны батарейнуудын байрлалыг биечлэн сонгосон ч хvн хvч, зэвсэг, буу хэрэгсэл их дутаж байв. Англичууд шууд довтолж Лонг-Аленд арал дээр байрлаж байсан генерал Израэль Патнэмийн цэргийг бут цохиж дараа нь Бруклиний гvvр рvv давшлаа.

Ж.Вашингтон цэргийн тоо, байлдах ур чадвар, сахилга батаар давуу английн десантын дайралтыг тогтоон барьж дийлэхгvй болохыг ойлгож есдvгээр сарын 16-нд Нью-Йорк хотыг орхих тушаал өгч дараа нь Делавэр голыг гаталж Пенсильвани муж улс руу ухарчээ. Англичууд Гудзон мөрний эрэг дээрх босогчдын Форт-Вашингтон, Форт-Ли цайзуудыг булаан авч Эх газрын армийн генерал Чарлз Лигийн удирдсан ар талын хамгаалалтын цэргийг буулган авав.

Эх газрын их хурал Филадельфи хотоос хойд зvгт Балтимор хотруу дvрвэж цөхрөнгөө барсан гишvvд америкийн эзэмшил нутгийн хувь заяаг Ж.Вашингтонд даатгаж тvvнд есдvгээр сарын 12-нд онцгой бvрэн эрх олгожээ. Тэр vед ялагдал хvлээж эмх замбараагvй болсон Эх газрын арми цэргийн тоо цөөрсөөр дөнгөж гурван мянга орчим хvнтэй болсон байлаа.

Байнгын армийн 34 мянган цэрэгтэй генерал У.Хоу Нью-Йорк хотыг эзлэсэндээ сэтгэл ханаж цөөхөн цэрэгтэй Эх газрын армийн vлдэгдлийг хавар болоход дуусгахаар шийджээ.

Гэтэл Ж.Вашингтон 1776 оны зул сарын баярын шөнө Делавэр голын хөлдсөн мөсөөр гарч Трентенд байрлаж байсан германы хөлсний цэргээс бvрдсэн английн 1400 хvнтэй гарнизоныг гэнэдvvлэн дайрч 900 цэрэг, офицер, олон их буу олзолжээ. Дараа нь Пристонд байрлаж байгаа английн баг цэрэг рvv дайрч цэргийн томоохон агуулах булаан авчээ.

Энэ хоёр ялапт нь Эх газрын армийн цэргvvдийн урмыг сэргээсэн төдийгvй эзэмшил нутгаа английн цэргээс зэвсэг барин хамгаалах гэсэн хvмvvс олноор ирж элсэх хvслийг төрvvлжээ. Ж.Вашингтон тал хээрийн байлдаанд английн цэргийг дийлэхгvй гэдгийг ухаарч партизаны багуудтай хамтран тэмцэх байнгын, байлдах өндөр чадвартай арми бvрдvvлэх цаг хугацаа хожихын тулд сунжирсан дайны тактик баримталж байв.

Филадельфи хотыг хамгаалах яаралтай арга хэмжээ авсны vрээр Канадын зvгээс цэрэг орж ирэх боломжийг хаав. 1777 оны аравдугаар сарын 17-нд америкийн босогчид Саратога хотод генерал Бэргойний захирсан 5700 английн цэргийг бvслэн бут цохиж эзэмшил нутгийн иргэдийн тусгаар тогтнолоо олж авч дайнд английн цэргийг ялах итгэлийг улам бататгажээ. Энэ байлдааныг Ж.Вашингтон биечлэн удирсангvй, харин эмхэлж байгаа байнгын армид сонгон авсан дарга нарт даалгасан байв.

Ж.Вашингтон жинхэнэ байнгын арми бий болгохын тулд АНУ-ын Засгийн газар, Конгрессийн гишvvдээс европоос цэргийн мэргэжилтнvvд урьж авчрах зөвшөөрөл авчээ. Америкийн армийн байлдааны бэлтгэл сургалтыг зохих тvвшинд гаргахад пруссийн генерал барон, фон Штойбен их тус хvргэжээ.

1778 онд хоёр тал ширvvн байлдаж байсан ч аль нь ч давуу байдалтай болж чадахгvй байв. Ж.Вашингтон европт Англи, Франц хоёр улс хоорондоо дайтах гэж байгааг таамаглаж байсан учир байнгын армийн гол хvчээ хадгалж байхыг гол зорилгоо болгожээ.

1778 оны зун Франц Англид дайн зарлаж францчууд америкийн босогчдод илvv идэвхтэй туслалцаа vзvvлэх болж адмирал Жан Батист д'Эстенийн захирсан дөрвөн мянган хvнтэй францийн флот 1779 оны зургаадугаар сард ирж удсангvй Испани тvvний жишээг дагав.

1778 оны зургаадугаар сарын 20-нд Монмутскийн байлдаан болж Эх газрын армийн тэргvvн шугамд давшсан генерал Чарлз Ли английн цэргийн хvчтэй эсэргvvцэлтэй тулгарч ухрах тушаал өгч америкийн цэрэг эмх замбараагvй байдалд орсон vед Вашингтон цэргvvдээ зоригжуулж давшилтад уухайлан орж генерал Клинтоний удирдсан английн цэргийг ухрааж Нью-Йорк хотыг бvсэлж генерал Ч.Лиг армиас хөөжээ.

Ж.Вашингтоны өмнө зvг илгээсэн авьяаслаг цэргийн дарга генерал Натаниэл Грин английн цэргийг мөн дийлж Виржини муж улсад Йорктуан хойг хvртэл элдэн хөөв. Энэ vед Эх газрын армийн мөнгөн тэмдэгт vнэгvйдэж хvнсний хангамж муудсанаас улбаалан Вест-Пойнт, Морристуан, Форт-Стэнвьик, Помптон гээд олон газар нийтдээ зургаан удаа бослого гарахад Ж.Вашингтон тухай бvр зэвсгийн хvчээр дарж байв.

Умард нутагт хоёр мянган цэргийг У.Хитад захируулан vлдээж биечлэн 9,5 мянган цэргээ авч Йорктаун хойг руу генерал Н.Гринд туслахаар очлоо. Тэрбээр 7 мянган хvнтэй францийн аялан байлдах корпус тэрчилэн байлдааны 36 усан онгоц бvхий францийн флотын дэмжлэгтэйгээр Йорктаун хойгийг хуурай газар болон Атлантын далайн зvгээс бvрэн бvсэлж хойг дээр байрлаж байгаа английн гарнизон руу их буугаар тасралтгvй буудсаар генерал Н.Клинтон Нью-Йорк хотоос ирж тусламж vзvvлэхээс өмнө буулган авчээ.

Эх газрын армийн командлагч 1781 оны аравдугаар сарын 19-нд лорд Корнуолоос Английн хааны арми бууж өгч байгааг хvлээн авсан нь америкийн ззэмшил нутгийн оршин суугчид Англиас тусгаар тогтнохын төлөө тэмцэлдээ бvрэн ялалт байгуулсныг илрэл болжээ.

Ж.Вашингтон 1781 оны 11 дvгээр сард умард нутаг руу буцан очиж эзэмшил нутгаас дvрвэсэн английн бvх цэрэг бvгсэн Нью-Йорк хотыг бvслэх ажиллагааг зохион байгуулжээ. 1782 оны 11 дvгээр сарын 30-нд Париж хотод гарын vсэг зурсан гэрээгээр Англи улс АНУ-ын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрч хоёр тал дайныг дуусгавар болгожээ.

Америкийн vндэсний баатраар өргөмжлөгдсөн Эх газрын армийн командлагч АНУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогдож 1796 онд гурав дахь удаагаа нэрээ дэвшvvлэхээс татгалзжээ.

1794 онд Пенсильвани муж улсад виски архинаас болж vймээн гарч 1790, 1791 онуудад Огайо мөрний хөндийд мауми омгийн улаан арьстнууд бослого дэгдээж Засгийн газрын цэрэгт дараалан цохилт өгч байдал хvндрэхэд АНУ-ын Конгресс 1792 оны долоодугаар сард шинэ арми байгуулах шийдвэр гаргасны дагуу ерөнхийлөгч Ж.Вашигтон Америкийн легион нэртэй арми байгуулж умард нутагт илгээж мауми омгийнхны бослогыг цус урсган даржээ.

Ж.Вашингтон АНУ-д одоо хvртэл хэвээр байгаа хоёр намын тогтолцоог бий болгосон улс төрийн зvтгэлтний нэг юм. Ард тvмнээсээ "Эх орны эцэг" алдар хvртэж төрийн тэргvvний хувьд АНУ-ын цэргийн хvчин чадлыг бэхжvvлэх эх орноо хөгжvvлэхийн төлөө ихийг бvтээжээ. Амьдралынхаа сvvлийн жилvvдийг Маунт-Вернон эдлэн газартаа өнгөрөөж 67 настайдаа нvд анижээ.

Умард Америкт өрнөсөн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн гол зvтгэлтэн байсан Ж.Вашингтон муж улсуудад боолчлох ёсыг алгуур халах бодлогыг баримтлагч байсан хийгээд бичиж vлдээсэн гэрээслэлээрээ эдлэн газрынхаа бvх хар арьстныг боолчлолоос чөлөөлжээ. Өнөөгийн дэлхийн хамгийн хvчирхэг орны нийслэл тvvний нэрээр нэрлэгддэг билээ.

0 comments:

Post a Comment